Сүүлчийн хүсэл минь чи байх болно гэж амлачхаад гэнэтхэн л хэл сураг алдарсан.
Буцаж эргэхгүй холын аянд мордсон тэр хүнийг хааяахан дурсахад дэндүү эмзэг, бас харам санагдаад байдаг юм аа ...
Бурхдын хүслийг хорьж дийлэхгүй хойно доо ...
Бурхдын хүслийг хорьж дийлэхгүй хойно доо ...
Зөөлхөн аргадсан үгэнд чинь өөрөө ч мэдэлгүй алдраад
Зөнгөөрөө байсан сэтгэлд бодлын бороо шиврээд байна
Зүг зүгийн салхинд гунигийн манан сарниж
Зүсэрч амжилгүй татарчихаасай,
би нормооргүй байна
Нуугаад шивнэсэн үгийг чинь сонсолгүй өнгөрдөг байж
Нураад бутарсан бардам занд соньхон байсан юм бол уу
Битүүхэн шаналж суухад минь дурлалын аадар асгарсан ч
Би чам руу өөрөө хэзээ ч очихгүйгээ мэднээ
Бүх юм заримдаа утга учиргүй санагдаад
Бүгээн заяатай амьдралд өөрийгөө ч танихгүй явлаа
Бүсгүй гэнэн зангаар бүгдийг мартан төрхгүйтэж
Бүлээн цагаан бороонд шалба нордог ч юм бил үү

No comments:
Post a Comment