2000 онд эртний түүхтэй Мисир орноор (Египет) аялах боломж олдсон. Халуун, хуурай уур амьсгал, хэтэрхий танил бус уламжлал бүхий амьдралын хэв маяг, өнө холын нууцаа өнөө хүртэл дэлгэж дуусаагүй аварга Пирамидууд, савандаа багтаж ядан мэлтрэх Нил мөрөн гээд лалын ертөнцийн олон зүйлийг гайхаж шагшран байж танилцаж билээ. Одоо харин надад цөөхөн хэдэн зураг, бас ганцхан шүлэг л үлдсэн юм байна.
Газар тэнгэрийн савслаганд хараа гүйцэхгүй алдарч
Гал халуун наран зулай дээрээс төөнөхөд
Хөл доор шаргих элс түлэгдтэл шатаад ёолох шиг
Хөөсрөн цэлийх тэнгис ч даргин буцалж байх шиг
Бороонд хэзээ ч нороогүй уудам цөлд гишгэхэдБодол хүртэл ангаад, сэтгэлийн өнгө гандах шиг
Дуртмал цэнхэр тэнгэр бүртийх ч үүлгүй цэлийхэд
Дусалхан чийг үгүйлсэн цэцэгс шархлан уйлах шиг
Арам тарамхан өвс энд нэг, тэнд нэг ногоороод
Агаар хүртэл буцалмаар халууныг жаахан тогтоох шиг
Орчлон хичнээн уудам ч наранд нозоорсон тэнгэрт
Одод хүртэл яаралгүй дэндүү удаан түгэх шиг
Хэн ч юм бэ зохиосон эртний үлгэр амилаад
Хэдэн зуунаар сүндэрлэсэн пирамид хүртэл цуцах шиг
Амьдрал үнэтэй болохоор наран буцахын цагт
Ахархан зуур асгарах бороонд норж зүүдлэх шиг
Зүгээ алдан төөрмөөр захгүй элсэн цөлд
Зүрхэнд хүртэл төөнөх нарны илчинд халахдаа
Зүсэр зүсэр бороо хэдэн өдрөөр шивэрдэг
Зөөлхөөн сэвшээ салхитай нутгаа санан яарах юм

No comments:
Post a Comment