Зүүдэнд чинь би очоогүй бол
битгий намайг хайгаарай
Зүрхэнд чинь гэгээхэн учрал болж,
удахгүй өөрөө би хүрнээ
Нялх хонгор сэтгэлд чинь
салхи өдөөн үймүүлж
Насандаа ч мартаж чадамгүй
ганцхан үнсэлт бэлэглэе
Сониучхан зангаа тат даа, хүү минь, алдаа болно
Сорьж л байгаа нь тэр, амьдрал дэндүү баян
Сэмхэн шохоорхож сонжсон ч байг, би уучилъя
Сэтгэлд чинь миний зай байхгүй ээ, би мэднэ

No comments:
Post a Comment