Friday, November 25, 2011

Нэрээр чинь ...




Нэрээр чинь шад хэлхэн
чамайг саналаа
Нил цэнхэр зүүдэнд ч
дахиад чи ирээгүй ээ
Нэг л удаа тэвэрсэн
гэмгүй тэр үнсэлтийг
Нээрээ би үгүйлбэл
чам руу өөрөө очих байх
Өөрийгөө ч танихгүй хөвсөн
чиг зүггүй урсгалд
Өд шиг сэмэрсэн сэтгэл
хаачихаа мэдэхгүй ганцаардахад
Өнгө дутуу амьдралын
үзүүр бүрийг цэглэчихмээр
Өмөг түшиг минь байгаач гэж
чамайг аргадан гуймаар...

No comments: