Sunday, November 27, 2011

Бурхдын ....



Бурхдын хүслээс зөрөн байж
би чамайг хайрласан
Бусдын нүднээс нуугдан байж
би чамтай учирсан
Буруу, зөвийн дэнс
хаашаа хэлтийгээ юм бол
Буцааж болохгүй цаг хугацаа
бүхнийг элээж мартуулнаа
Амьдралын жамыг сөрөн байж
би чамайг хүссэн
Амтай бүхнээс зугтан байж
би чам руу тэмүүлсэн
Алдаа онооны дэнс
хаашаа хэлтийгээ юм бол
Алгасч болохгүй он жилүүд
бүхнийг элээж зөвтгөнөө

No comments: