Шаттлаа дурласан зүрх чинь
хүнийх болчихсон гэж
Шаналж хайлсан сэтгэлд чинь
миний зай үлдээгүй гэж
Өнөөх их хайр чинь
юу ч үгүй дуусчихсан гэж
Өчигдөртэй хамт тэгээд
бүх юм мартагдсан гэж
Цэнгэл амталсан зүүднээсээ
сая сэрэхдээ л ухаарлаа
Цээжинд байсан гунигийг
нулимсаар нэрж уужирлаа
Сул асгарсан тэр нулимс
давс шиг шорвог байсан ч
Сураг алдарсан хайрын дарсыг
яагаад ч гүйцэхгүй юм билээ
Холдоод явчихсан барааг чинь
санаа алдан ширтэхэд
Хоног сарын эргэлтэд
хайрын дурсамж хуучирнаа
Хойтон хаврын борооноор дахиад
цоо шинээр дурласан ч
Хорьдын сартай шөнөөр
зүүдийг чинь үймүүлж сэрээнээ

No comments:
Post a Comment