Monday, November 21, 2011

ТАНИХГҮЙ АРАНШИН – III

Тэнгэрт сар эзгүй ч
сэтгэлд гэгээ тунараад
Тэр үдшээр би
өөрийгөө ч мартаж догдлосон
Дутуу орхисон хүсэл
далдхан ивэлж ундраад
Дундрах учиргүй хайранд чинь
уусан алдаж эрхэлсэн
Бороо хүссэн талын цэцэг
хээрийн салхийг аргадах шиг
Бодох санах юмгүй
маргаашийг мартан цэнгэх гэж
Болох, болохгүй хоёрыг
эн тэнцүү зэрэгцүүлээд
Болзоонд намайг урихад чинь
цагаас эртлэн очсон шүү
Нарны бүлээхэн илчинд
бүхий л бие минь дулаацах шиг
Намайг гэсэн хайранд чинь
гундсан сэтгэл сэргэсэн
Намраар хэнзлэх яргуй
цас хайлуулан цэнхэртэх шиг
Насаа мартаж дурласан шүү,
чи итгэхгүй л байх даа

No comments: