Friday, November 25, 2011

Үг чинь ....




Үг чинь дотно
ухаарал хайрлах шидтэй байсан
Үнсэлт чинь халуухан
урин дуудах идтэй байсан
Үнэн худлын хооронд
дөрөвхөн хуруу зайтай ч
Үүрдийн биш зуурдын учралыг
чамд амалж чадахгүй нь
Үе үехэн гуниглан
хааяа гансарч cуухдаа
Үдшийн сарнаар ганцаараа
дэмий сэлгүүцэж алхахдаа
Үүр цайхыг хүлээж
нойргүй хөрвөөж хэвтэхдээ
Үгүйлээд байвал яах юм бэ,
чамайг дуудалтай биш дээ

No comments: